Хагас жилд мянга гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Megamn.com-Залбирах-үед-хүний-биеийн-цусны-найрлагад-эерэг-өөрчлөлт-ордгийг-эрдэмтэд-олж-тогтоожээ-Залбирах-1004Прокуророос 2023 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон 2054 хэрэгт хяналт тавьж, 611 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүний 1442 буюу 70.2 хувь нь нийслэлд, 612 буюу 29.8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон 1028 хүүхдийн 64.2 хувь нь 14-17, 28.4 хувь нь 8-13, 7.4 хувь нь 8 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол эрэгтэй 511, эмэгтэй 517 хүүхэд байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн байцаалт явуулсан хүүхэд хохирсон хэргийг төрлөөр нь авч үзвэл, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” 340 гэмт хэрэгт, 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх /хүүхдийн эсрэг/” 14 гэмт хэрэгт, 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” 189 гэмт хэрэгт, 12.5 дугаар зүйлд заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” 77 гэмт хэрэгт, 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 74 гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирсон байна.

http://www.shuud.mn/a/551099


URL: