”Хятадын өвлийн спортын XIV наадам” Хөлөнбуйрын увдис

Хөлөнбуйр мөнгөн давхаргуудаар бүрхэгдэж, мөс, цасны спортын өрнөл оргилж, мөс, цас нь өвлийн багт наадмын галыг бадраана.

2ueorctgg3b4o9ppvc43ht826n_b

        Орчин үеийн хөгжлийн дүр зураг дэлгэгдэж, Хөлөнбуйр хот тал бүрээс ирсэн зочдыг угтан авч, орчин үеийн хотуудын цэцэглэн хөгжиж буй дүр зургийг харуулж байна.

        Мөс, цасны найр өдөр ирэх тусам ойртож, спортын уралдаан тэмцээн, хот тохижилт бие биеэ нөхөж, Хөлөнбуйрт бүх зүйл бэлэн, хөшиг нээгдэхийг л хүлээж байна.

        Хятадын өвлийн спортын XIV наадам эхлэх гэж байгаатай зэрэгцэн Хөлөнбуйр хотын уудам нутаг руу Хятадын өнцөг булан бүрээс мөс, цас сонирхогчид хошуурч байна. Орчин үеийн байгууламжууд бэлэн болсон, ухаалаг хот нь үр ашигтай, тохь тухтай, тээврийн сүлжээ нь бүх талаараа өргөжсөн, аюулгүй байдал чанга, эмх цэгцтэй, Хөлөнбуйр гэж хэлэхэд хүмүүс тал нутаг, монгол гэр гэж бодохоо больж, харин ч энэ бол эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн орчин үеийн хот мөртөө цаг үеийн эрч хүчтэй хөгжлийг дэлхий нийтэд харуулж байна.

        Хөлөнбуйр хот “Хятадын өвлийн спортын XIV наадам”-ыг зохион байгуулах боломжийг тууштай ашиглаж, хотын дэд бүтэц, үйлчилгээний баталгаа, экологийн орчин, үйлдвэрлэлийн өөрчлөлт, хөгжлийн түвшинг цогцоор нь сайжруулж, орчин үеийн ногоон орчин бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Хятадын умард хилд орших энэ жижигхэн хот урьд өмнө хэзээ ч байгаагүй эрч хүчээр дүүрэн байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: http://nm.people.com.cn/

URL: