Хятадын өндөр хурдны төмөр зам нийт 43700 км хүрчээ

 Оны эхний 11 сард Хятадын төмөр замын үндсэн хөрөнгө оруулалт 640 тэрбум 700 сая юань хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон юм. 2023 оны 11-р сарын 30-ны өдөр хүртэлх байдлаар Хятадын төмөр зам нийт 155500 км-ээс давж, үүний 43700 км нь өндөр хурдны төмөр зам байна.

       Хятадын төмөр замын групп 11-р сараас хойш тодорхой арга хэмжээ авч төмөр замын барилга байгууламж барихад аюулгүй байдал, чанарын хяналтыг чангатгаж, төмөр замын бүтээн байгуулалтыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, хэд хэдэн шинэ шугам ашиглалтад оруулаад байна.

        Жинань хотоос Жэнжөү хүрэх өндөр хурдны төмөр замыг бүрэн ашиглалтад оруулав. Лижиангаас Шангри-Ла хүртэлх төмөр зам, Сычуань-Чинхай чиглэлийн төмөр замын Чинбайжяндунгээс Жэньжянгуань хүртэлх хэсгийг мөн ашиглалтад оруулж, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Тяньжин-Бээжин чиглэлийн Дашин олон улсын нисэх буудлын төмөр зам, Наньчан-Жиндэжэн-Хуаншань чиглэлийн хурдны галт тэрэг, Чэнду-Зигун-Ибинь чиглэлийн хурдны төмөр зам, Шантоу-Шанвэй чиглэлийн өндөр хурдны төмөр замын Шантоу нань- Шаньвэй хүртэлх хэсэг, Лун ян-Лунчуань чиглэлийн өндөр хурдны төмөр замын Лун янь-У пин хүртэлх хэсэг зэрэг барилгын төслүүд мөдхөн ашиглалтад орно. Үүний зэрэгцээ, гол төслүүдийн урьдчилсан бэлтгэл ажил түргэслээ. Одоо Янь ань-Юлинь хүрэх хурдны төмөр зам, Хуан тун-Байсе чиглэлийн төмөр замыг барьж эхэлжээ.

       “Дараагийн алхамд Хятадын төмөр замын групп улс орондоо идэвхтэй үйлчилж, төмөр замын орчин үеийн дэд бүтцийн систем байгуулах ажлыг эрчимжүүлэн, замын сүлжээний ерөнхий үйл ажиллагаа,үр өгөөжийг дээшлүүлэх гол стратегийг баримтална.Төмөр замын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд дэмжин,төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын тэргүүлэх үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, төмөр замын хөрөнгө оруулалтын ажлыг жил бүр үндэсний хэмжээнд бүрэн дүүрэн хийж гүйцэтгэн, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжилд шинэ эрч хүч оруулна”гэж Хятадын төмөр замын группийн холбогдох хэлтэс хариуцсан ажилтан танилцуулсан байна.

Зохиогч: ФАНЬ ШИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: news.cn

URL: