Монголын дугуйчин С.Жамбалжамц тавдугаар байрт жагсаж байна

mYFiyBfCyQZkHZimEHzR

АНЭУ-д энэ сарын 26-31-ний өдрүүдэд болж буй дугуйн Tour Of Sharjah тэмцээнд 27 орны 162 тамирчин хурд хүчээ сорьж байна. Тэмцээнд Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн нэрийн өмнөөс Монголын тамирчин С.Жамбалжамц өрсөлдөж байна. Тэрбээр дөрвөн гарааны нийлбэр дүнгээр тавдугаар байрт жагсаж байгаа бөгөөд маргааш тэмцээний сүүлийн өдөр 94 км замыг туулах юм. С.Жамбалжамц нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зцны спортын наадмаас хүрэл медаль хүртэхийн сацуу олимпын наадамд уралдах эрхээ авсан билээ.


URL: