Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10. Ангараг гариг. Билгийн тооллын 19. Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 06.25 цагт мандан 19.35 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад сайн нөхөртэй учирна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих