“Зоос” банкны дампуурлын талаархи дүгнэлт гарчээ
Зогсолтгүй эргэх хүч” хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн “Зоос” банк үүдээ барьж, төрийн мэдэлд очоод байгаа.
Олон мянган хүний амь амьдралын баталгаа болсон хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байсан энэ банк ийн үүдээ хаасан нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон, хэчнээн хэмжээний хохирол учирсан гэдгийг тогтоосон санхүүгийн шинжээчийн дүгнэлт гарлаа.
Хоёр жил орчим хугацаанд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа энэ хэргийн бүхий л ээдрээг тайлах энэ дүгнэлтийн талаархи мэдээллийг хууль хяналтынхан одоогоор нууцалж байна.
Удтал хүлээгдсэн энэ дүгнэлтэд “Зоос” банкны гэх тодотголтой хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа таван хүний талаар ноцтой байж болох баримтууд олдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
С.Заяа
“Монголын мэдээ”
URL:









