Д.Анандбазарыг ТЕГ-т шалгаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АТГ-аас МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч түүний хэргийг сонгууль дууссаны дараахан Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон.

Үүнийг улстөрийн зорилготой хорьсон хэмээн иргэд хардаж байсан билээ. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч тэрээр өөр хэргээр ТЕГ-т шалгагдаж эхэлсэн байна.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас тодруулахад “Д.Анандбазарыг хээл хахуулийн хэргээр шалгаж байсан.

Шалгалтын явцад тэрээр нэр дэвших үйл ажиллагаатай холбоотойгоор нэр дэвшихээр зэхэж байсан зарим тойргын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын талаар өөрт нь хадгалагдаж байсан нь илэрсэн. Энэ асуудлыг бид ТЕГ-т шилжүүлэн өгсөн байгаа. Манайд шалгагдаж байсан хэргийн тухайд Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болгосон байдаг” гэлээ.
Б.Чимэг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих