Сэтгүүлчээ зодсон захирлын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон талаар манай сайт мэдээлсэн. Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач бүгд тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан хэмээн гарсан байдаг. Тухайн үедээ аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзориг хамт явсан хүмүүсийг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэдийгээр хоёр сар өнгөрсөн ч хүмүүсээс байцаалт авч, нэмж тодруулах зүйл байгаа учраас хугацааг сунгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих