Д.Долгорсүрэн гуайн хүүхдүүд цагдаа руу гүйдэлтэй болжээ

Д.Сумьяабазар аваргыг наадмын ногоон дэвжээг Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сольсон хэмээн хүмүүс харамсдаг. Улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болоход ганцхан хуруу дутуу байгаа тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байх магадлал өндөр байна. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар томилогдсоны дараахан нэгэн хэрэг манджээ.
“Хөрөнгө оруулалтын банк”-ны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2007 онд Н.Баттулга гэдэг хүнтэй наймаа хийж 700,000 ам доллар өгөхөөр тохирчээ. 2007 оны 2 сарын 22-ны өдөр тэрбээр Н.Баттулгад 350,000 ам долларыг нь гаргаж өгсөн гэнэ. Харин үлдэгдэл мөнгөө “Танай хуурай дүүд өгөөд явуулчихсан. Тэр Бадраа гэгч залуугаас аваарай” хэмээн утга учир нь олдохгүй зүйл ярьж эхэлжээ.
Д.Сумьяабазар аварга “Чиний юмыг өгчихсөн” хэмээн тас гүрийж, түүнээс 350,000 ам доллараа салгаж авч чадахгүйд хүрсэн хохирогч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч, хошууч Энхболд шалгаж байгаа бөгөөд хэрвээ мөрдөн байцаалтын явцад тэрбээр мөнгө завшсан нь илрэх  юм бол УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч чадахгүйд хүрэх аж.

Н.Дүүрэн

Short URL: http://sharmedee.mn/?p=14600


URL:

Сэтгэгдэл бичих