Анхан шатны шүүхийн тогтоолын зарим заалтыг нийслэлийн шүүх өөрчилжээ

“ТВ9″ ТЕЛЕВИЗИЙН ХУУЛЬ БУСААР ОЛСОН 119 САЯ 534 МЯНГА 302 ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ХУРААХ БОЛЖЭЭ-

Албан тушаалаа ур­вуу­лан ашиг­лаж улсад их хэм­жээ­ний хохирол уч­руул­сан хэмээн МАХН-ын дарга Н.Энх­баяр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон юм. Давж заал­дах шатны хурал нийс­лэлийн шүүхэд болж, ан­хан шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр ба­тал­сан билээ. Нийс­лэ­лийн шүүх хэвлэлийн ху­рал хийж давж заалдах шатны шүүхийн шийтгэх тог­тоолыг танилцуулсан юм. Ингэхдээ анхан шат­ны шүүхийн шийтгэх тог­тоо­лын зарим заалтыг нь өөр­чилж шийдвэрлэсэн байна. Анхан болон завж заалдах шатны шүүхийн тогтоолыг харь­цуу­лан тавилаа. Тог­тоолын өөрч­­­­лөгд­сөн за­рим заал­тыг эндээс харна уу.

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛ

Анхан шатны шүүхээс Н.Энх­­баярыг бусадтай бүлэг­лэн тө­рийн албан тушаалын байдлаа урвуу­­лан ашиг­лаж аж ахуйн нэгж бай­гууллагад онц их хэмжээний хохи­рол уч­руулсан, онц их хэм­жээ­ний хөрөнгө завш­сан гэмт хэрэг үйлд­сэн гэм буруутайд тоо­цож, түүнд 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөр­вөн жилийн хорих ял оноо­сон юм. Харин Д.Чу­луунбаа­тарыг бусад­­тай бүлэглэн эд хөрөнгө зав­шиж, бусдад онц их хэм­жээний хохирол учруул­сан гэж Эрүүгийн хуу­лийн 150 дугаар зүйлийн 150.3-т заас­наар нийт 10 сая төгрөгийн эд хөрөн­гийг хурааж, хоёр жил нэг сарын хорих ял эдлүү­лэхээр бол­сон.

Ж.Мягмар­жаргалыг бү­лэг­лэн бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээ­ний хохирол учруул­сан мөн дав­тан үйлдлээр мөрийтэй тог­лоом тогло­сон  гэм буруутайд  тооцож, Эрүү­гийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар нийт 25 сая төг­рөгийн эд хөрөнгийг хурааж, гурван жил  зургаан сарын хорих ял оног­дуул­сан юм. Мөн Д.Дулам­сүрэнг бусад­тай бүлэглэн төрийн албан ту­шаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байд­лаа урвуу­лан ашиглаж аж ахуйн нэгж бай­гууллагад онц их хэмжээний хохи­рол учруул­­сан, онц их хэмжээний хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлд­сэн гэм буруутайд тоо­цож Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял оног­дуул­сан ч 2009 оны Өршөөлийн тухай хуулийн 4.1.2, 4.4 -т заасны дагуу түүнд оног­дуулсан үндсэн болон нэмэг­дэл ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн юм.

Иргэний хуульд заасны дагуу Н.Энхбаяраас 54 сая 534 мянга 302 төгрөгийг гар­гуулан Гандан­тэгчинлэн хий­дэд, мөн Н.Энхбаяр, Ж.Мяг­мар­жаргал нараас тус бүр 982 сая 577 мянга 024 төг­рөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгон, “ТВ9″ теле­визийн хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж улсын ор­ло­год оруулахаар шийд­вэр­­лэсэн. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг ял­тан болон  өмгөө­лөгч нарын гаргасан давж заал­дах гомд­лоор Нийс­лэлийн шүүх давж заал­дах шатны шүүх хурал­даа­наар хянан хэлэлцэж дараахь шийд­вэрийг гаргав.

ТОГТООЛООР ӨӨРЧЛӨГДСӨН ЗАРИМ ЗААЛТ

Нийслэлийн шүүх Н.Энх­баяр, Д.Чулуунбаатар, Д.Ду­лам­сүрэн, Ж.Мягмаржаргал нарын гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох барим­туу­даар тогтоогдсон, хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон хэмээжээ. Тэгээд  Эрүү­гийн хуулийг зөв хэрэглэсэн, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэр­гийн жинхэнэ байдалтай нийц­­­­сэн, анхан шатны шүүхийн шийд­вэр хууль ёсны үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэв. Ингээд шийтгэх тог­тоо­лын тогтоох хэсэгт “ТВ9″ телевизийн хууль бусаар олсон орлогыг  хураана” гэж анхан шатны шүүх ерөнхий­лөн заасныг өөрчилж, “ТВ9 телевизийн хууль бусаар олсон 119 сая 534 мянга 302 төгрөгийн эд хөрөнгийг ху­раа­­сугай” гэж өөрчилсөн бай­на. Мөн “Өргөө” зочид буудалтай холбоо­той үйл­дэлд нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял шийт­­гэсэн боловч уг үйлдэл­тэй холбоотой Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүү­лэгч­дийн тог­тоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчин­гүй болгоогүй нь буруу бол­сон  гэж үзжээ. Иймд  НИТХ-ын тэргүүлэгч­дийн 2007 оны  аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай заал­тыг нэмж оруулан шийтгэх тог­тоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан болон тэдгээрийн өмгөө­лөгчдийн давж заалдах гомд­лыг хэрэг­сэхгүй бол­го­жээ. Мөн Н.Энх­баяр нарыг дөрвөн хэрэгт буруутган шал­гаж гэм буруу­тай нь тогтоогд­сон гэж хоёр шатны шүүх үзсэн юм. Тухайлбал,

НэгтУИХ дахь цөөнхийн бүл­гийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төг­рөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зурга­дугаар сарын 16-нд албан тушаа­лаа урвуу­лан ашиглаж, хувьдаа зав­шин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.

Хоёрт. Монгол Улсын Ерөн­­хий­лөгчийн албыг ур­вуу­лан ашиглаж, тухай нийс­лэлийн Засаг даргаар ажил­лаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгчдийн дар­­гаар ажил­лаж байсан Н.Болормаа, нийс­лэлийн Өмчийн газрын орлогч дар­гаар ажиллаж байсан Д.Ду­лам­­сүрэн нартай бүлэг­лэн “Өргөө” зочид буудлыг хувьч­лан нийслэлд онц их хэмжээ­ний хохирол учруулсан.

ГуравтНийслэлийн За­саг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуун­баа­тар нартай бүлэглэн “Улаан­баатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энх­туяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэ­сэн байгуулсан компанид охин компани бол­гон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруул­сан нь тогтоогдсон.

Дөрөвт. Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн албан ту­шаа­лын байд­лыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлд­вэрийн захирал, худалдааны асуудал хариуцсан орлогч захи­рал, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн юм.

Давах шатны шүүх дээрх дөр­вөн бүлэг хэргийг хэвээр нь бат­лаад харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зарим өөрчлөлтийг оруулж ийн шийдвэрлэсэн байна.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих