Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулахаар боллоо

Монгол улсын ерөнхий сайд өнөөдөр хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хүлээн авч уулзлаа. Хадгаламж зээлийн хоршооны зарим хохирогчид долоон жилийн хугацаанд хохирлоо бүрэн барагдуулж дуусаагүй байгаа. Харин ерөнхий сайд чадвал оноос өмнө бүх хохирлыг барагдуулна гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хохирогчид уулзаж санаа бодолыг нь сонсжээ. Энэ үеэр хохирогчид  ирэх оны төсөвт мөнгө суулган нийт хохирлыг барагдуулах шаардлага тавьсан байна.  Сайдын зүгээс  төсөвт хохирол барагдуулах мөнгийг суулгахын тулд шүүхийн  шийдвэр гарах ёстой.  Гэхдээ шүүхийн шийдвэр гарсаны дараа төсөвт суулгах юм бол цаг хугацаа алдах учир Ерөнхий сайдтай уулзаж ярилцах хэрэгтэй гэдгээ хэлжээ. Хохирлыг барагдуулхад томоохон дүнтэй тоо гарч байгаа.

Ерөнхий сайд М.Алтанхуяг:  “Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын үлдсэн мөнгийг төлж барагдуулна. Гэхдээ өнгөрсөн удаагийнх шиг олон жил сараар биш чадвал энэ ондоо багтаах хэрэгтэй. Тэгэхдээ эхлээд Х.Тэмүүжин сайдаар ахлуулсан ажлын хэсэг хурааж авсан эд хөрөнгө, лицензүүд хаашаа хэний мэдэлд ашиглагдсан гэдгийг тогтоох хэрэгтэй. Дараа нь хурааж авсан 29 тэрбум төгрөгийн худалдаа хэрхэн хийгдсэн. Үүнд  зөв үнэлгээ хийгдэж зарагдсан талаар тогтоох хэрэгтэй. Харин үүний дараа Засгийн газрын зүгээс хохирлыг бүрэн барагдуулна” гэдгээ мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих