ЖАСТИН ТИМБЕРЛЕЙК ГЭРЛЭЖЭЭ

Америкийн дуучин, жүжигчин Жастин Тимберлейк найз бүсгүй, жүжигчин Жессика Билтэй гэрлэсэн тухай “People”сэтгүүлд мэдээлжээ.

“Ханьтай байх сайхан байна. Гэрлэх ёслолын ажиллагаа ч сайхан болсон бөгөөд гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлэхэд онцгой мэдрэмж төрсөн” гэж залуу хос хэвлэлд зориулан хийсэн тусгай мэдэгдэлдээ дурдсан байна.
31 настай Тимберлейк, 30 настай Бил хоёр таван жил үерхэж байгаад 2011 оны 12 дугаар сард сүй тавьснаа зарлажээ.
Тэдний хурим Италийн өмнөд нутагт болов. Гэрлэх ёслолын ажиллагаа болсон газар зэрэг мэдээллийг чанд нууцалжээ. “People”сэтгүүл энэ долоо хоногт хуримын зургийг нийтлэх аж.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих