Палестин Израилийн гал зогсоосныг дэмжив

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Палестин Израилийн холбогдох талуудын гал зогсоох шийдвэр гаргасныг Хятадын тал дэмжиж байна. Палестин Израилийн холбогдох талууд гал зогсоох амлалтаа үнэнчээр биелүүлж, дахин мөргөлдөөн гарахаас зайлсхийхийг хүсэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг ч Палестин Израиль хоёр талын энхийн хэлэлцээг түргэн сэргээхэд нэн их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих