Нэгдүгээр сарын хайр дурлалын зурхайгаа уншаарай

Хонь

Шинэ танилуудтайгаа наргиж “шоудах” цаг элбэг байх нь ээ. Хэрэв та ганц бие хүн бол энэ боломжийг ашиглан, хувийн амьдралаа тогтвортой харилцаа руу хөтөлж болох юм. Гэхдээ таньтай адилхан хошин шогийн мэдрэмжтэй хүмүүсийг илүүтэй анзаараарай. Мөн адил мэргэжил, сонирхолтой хүмүүс ч ирээдүйд сайн түшиг болж мэднэ шүү. Та саяхан гэр бүлийн амьдрал зохиосон бол эрх чөлөөнд тэмүүлэх сэтгэлээсээ болж хэрүүл зөрчил үүсгэж магадгүй. Тиймээс зөв зохистой тал, эвлэрлийг илүүд үзээрэй.

Үхэр

Хайртай хүн тань юу ярьж буйг сайтар анхааран чагна. Бүр утсыг нь хүртэл нууцаар чагнах ч хэрэг гарч магадгүй. Гэхдээ энэ нь хий хоосон хардалт байх ёсгүй. Харин шаггүй эрэн сурвалжлах хэрсүү ажиллагаа гэвэл зохилтой. Хий хардаад гүйвэл оргүй газраас ч хэрэгтэн гаргаад ирчихэж болдог. Эцэстээ энэ нь салалтад ч хүргэж болзошгүй. Сарын эхэнд гэр бүлийн амьдралдаа амаргүй сонголт хийх шаардлага гарна. Харин сарын сүүлчээр хувийн амьдрал аяндаа ажилд дарагдан мартагдах шахна.

Ихэр

Ганц бие ихрүүд энэ сард эсрэг хүйсний олон хүнтэй танилцана. Тэгээд ч тэд тэдгээр хүмүүсээс зөвхөн ганцыг нь гэж онцлохыг хүсэхгүй. Тэгэхээр зугаа цэнгэл ихтэй сар болох нь. Харин гэр бүлтэй ихрүүдийн хувьд ханьтайгаа муудалцаж, зөрчилдөнө. Та зөвхөн хайртдаа бус бас бусдад ч гэсэн аятайхан харагдахыг хүсэх тул зарим нэгэнд сээтэгнээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь аяндаа хардалтад хүргэнэ. Сарын эхээр таниас ил үү сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгний “дагуул” болж магадгүй, Гэхдээ энэ харилцаа удалгүй унтарч, та сэтгэл гонсгор үлдэх болио.

Мэлхий

Тогтвортой харьцаанд байдаг хүнтэйгээ энэ сард сэтгэл санааны хувьд улам ойртож дотносно. Та хоёрыг энэ сард холбох тэрхүү харилцаа удаан хугацааны турш таны сэтгэгдэлд хоногшин үлдэх болно. Та өөрийгөө шинээр нээх юмуу хамтрагчаа шинээр мэдрэх боломж олдоно. Хэрвээ та ганц бие бол өөрийнхөө төгс гэж бодож явдаг тэрхүү хүнтэйгээ танилцаж, дотносох тал дээр санаачилга, зорилго гаргаарай. Сарын эхээр олон хүнээс гэнэтийн урилга авна. Харин сарын дундуур таны хувийн амьдралыг шийдэхүйц чухал учрал хүлээж байна.

Арслан

Арслангууд энэ сард нэлээд аальгүйтэх нь ээ. Тиймээс тэднийг тойрон эсрэг хүйснийхэн бүчнэ. Гэхдээ таныг мэдлэгийн цар хүрээ тун сайтай хүмүүс гойд татах болно. Тийм хүмүүстэй л та эн зэрэгцэн ярихын зэрэгцээ их зүйлийг ойлгохыг хүсэх аж. Хэрвээ та гэр бүлтэй хүн бол арсланд заяасан омголон, омогтой зангаа бага зэрэг татаарай. Сарын дундуур таны нүдэнд байнга тусаад, тааралдаад байгаа хүнийг анзаарч бодоход гэмгүй. Харин сарын сүүлчээр амрагтаа элдэв зүйл бүү амлаарай. Бүтээгүй амлалт бүтэлгүйтэл рүү дагуулна шүү.

Охин

Сэтгэлт хүн тань наргиж цэнгэх юмуу, эсвэл юм үзэж нүд тайлах гээд байгаа нь таны дургүйг их хүргэнэ. Та зав чөлөөгөө уламжлал ёсоороо гэр бүлийнхэндээ зориулах гэнэ. Гэхдээ түүнд уурлаж, дарамт үзүүлж болохгүй.

Та ганц бие байлаа ч гэсэн энэ сард эсрэг хүйстнээ тэгтлээ сонирхож, уулзаж наргих гэж тэмүүлэхгүй. Харин эртнээс таних, сэтгэлд тань нийцдэг дотно хүнтэйгээ тайван ярилцаж суухыг илүүд үзнэ. Хэрвээ та гэр бүлтэй хүн бол энэ сард таны ханийнхаа тухай сонирхохоос аргагүй зүйл хэн нэгэн хэлэх болно.

Жинлүүр 

Хөнгөхөн сэтгэж, дурлал амсана. Ямар нэгэн үйл ажиллагааны үеэр хараад л шууд татагдах тийм нэгэн хүнтэй та танилцах болно. Гэхдээ тэр хүнтэйгээ хайр дурлалын адал явдалд та умбахгүй ч байж мэднэ. Харин түүнтэй танилцсанаар та арай өөрчлөгдөж эхлэх вий.

Сарын эхээр бүхий л зүйлд сониуч сонор байх болно. Оны эхний сар танд шинэ шатанд гаргасан эхний алхам байх болно. Сарын дундуур танд хүмүүс татагдаж эхэлнэ.

Хилэнц

Энэ сард таныг эсрэг хүйсний хэд хэдэн хүн сонирхож, эргүүлэхийг хичээнэ. Утсаар байнга ярьж, янз бүрийн байдлаар л сэтгэлээ илэрхийлэх гэж оролдоно. Зарим нь найзын юмуу эсвэл ажил хэргийн дүрээр халхавч хийж ч мэднэ. Ганц бие хилэнцийнхэн иймэрхүү алхмуудыг мэддэг тул төдийлөн барьц алдахгүй болов уу. Харин гэр бүлтэй хүмүүс энэ эргүүлэгт автаж, амьдралаа үрэхээс болгоомжлоорой. Та энэ сард амьдрах газраа ч өөрчилж магадгүй байна шүү.

Нум

Энэ сард хуучны танилуудтайгаа олон таарна. Тиймээс эсрэг хүйснийхээ хоёр ч хүнтэй амрагийн харилцаа тогтоож магадгүй юм. Та тэр хоёроос сонголт хийхдээ мащ их эргэлзэх болно. Гэтэл бас гуравдагч нэгэн гараад ирнэ. Гэвч энэ хүн таныг өмнө нь их гомдоож байсан тул харилцаагаа сэргээхийг хүсэхгүй биз ээ. Хэрвээ та гэр бүлтэй хүн бол эрх чөлөөнд хэт тэмүүлснээр хань ижилдээ харийн хүн шиг хандах үе гарна. Сарын сүүлчээр та урьд нь мэддэг байсан хүнийгээ улам сайн ойлгож, таашаал хүртэнэ. Таны удаан хамтдаа байхыг хүсч, мөрөөдөж явсан хүн тань тэр байх вий.

Матар

Матрынхан өмнө нь уулзаж байсан хүмүүстэйгээ дахин тааралдана. Зарим уулзалт нь сэтгэлд таагүй санагдах ч гэсэн та бага таашаал хүртэх л болно. Та одоо өөрийн байгаа байдлаа хуучны хайрлаж явсан эрийн одоогийн байгаатай харьцуулж, бодлого болно. Үүнээс гадна хамтран ажилладаг хүндээ ч бага зэрэг татагдана. Хамтдаа ажилладаг нь та хоёрыг шинэ харилцаа руу ойртуулж мэдэх юм. Сарын дундуур санаачилга гаргаж, зоригтой байгаарай. Таны харж явдаг хүн тань тэгвэл дэмжиж, тус болох вий. Харин сарын сүүлчээр хувийн асуудлууд бус ажил илүүтэй чухал санагдах болно.

Хумх

Тун ховор тааралддаг хэрнээ олон сар жилийн өмнөөс таалагдсаар яваа нэгэнтэйгээ та нүүр тулан уулзах боломж олдоно. Энэ уулзалт таны амьдралыг улам эрч хүчтэй болгоно. Та бухын эврээс шууд атгаад авдаг зоригтон шиг өөрөө санаачилга гаргаж, түүнд найзлах хүсэлтээ тавьж ч мэдэх юм. Хэрвээ тэр бас таныг гэдэг бол тэр даруй л хамтдаа нэгэн дээвэр дор орчих вий. Харин гэр бүлтэй хумхуудын хувьд нэгдүгээр сар ая тух амласан цаг хугацаа.

Загас

Загасны ордынхон нэгдүгээр сард гялалзана. Гялалзаж буй таны зүг эсрэг хүйснийхэн харахгүй, татагдахгүй байж чадахгүй. Та гэр бүлтэй байлаа ч гэсэн эсрэг хүйснийхэн тань эрхгүй татагдана. Тэгэхээр танд сонгох л асуудал тулгарах нь. Та гэр бүлтэй бол ханиа хуурах эсэхээ шийдэх цаг ирнэ гэсэн үг. Энэ сард загасны ордынхон хоёрдмол байдалтай тулгарах болно. Таны зовлон шаналлыг бүхнийг мэддэг хүний зөвлөгөөг дагах шаардлага гарна. Хэдийгээр та хүнд асуудалтай тулгарч магадгүй ч гэсэн энэ сар од гаригийн зүгээс хайрлах хүч, оюун танд тус болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих