Аж ахуйн нэгжүүдийн анхааралд!

03f9d3450d1429869e7fcab1c380c70757922ef8Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2012 оны жилийн эцсийн тайлан тушаахад дараах асуудлуудад анхаарлаа хандуулна уу! Үүнд:
1.    Татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаа /02 дугаар сарын 10-ны дотор/-нд харъяалагдах татварын албандаа тайлагнаж, татварын тооцоогоо хийх
2.    Тоон гарын үсгээр баталгаажуулаагүй цахимаар илгээсэн тайлангаа хуулиар тогтоосон хугацаа /02 дугаар сарын 10-ны дотор/-нд цаасаар баталгаажуулах
3.    Тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээсэн дараах төрлийн татварын тайланг цаасаар баталгаажуулахгүй байж болно. Үүнд:
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /Маягт ТТ-02/
    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоо /Маягт ТТ-02(б)/
    Суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан /Маягт ТТ-13/
    Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан /Маягт/
    Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /Маягт ТТ-03/
    Хувь хүний орлогын албан татварын тайлан /Маягт ТТ-11, 11(1), 11(2), ТТ-12, 12(1), 12(2)/
4.    Хуулиар тогтоосон хугацаа хожимдуулбал Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3 дахь заалтыг үндэслэн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг /421.2-561.6 мян.төг/-өөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

Үндэсний Татварын Алба


URL:

Сэтгэгдэл бичих