Ангарагийн үндсэн чулуулагийн дээжийг авлаа

005454gfddsАмерикийн Сансрын хэрэг эрхэлсэн газар 9-ний өдөр мэдэгдэхдээ, “Куриосити ровер” ангараг гарагт шинжилгээ хийх аппарат механик гарын өрмөөр ангараг гарагийн хөрсний үндсэн чулуулагийн дээжийг өрөмдөж авлаа. Энэ нь хайгуулын робот анх удаа өрмөөр ангараг гарагийн хөрсний үндсэн чулуулагийн дээжийг олж байгаа явдал юм гэжээ.

Америкийн Сансрын хэрэг эрхэлсэн газрын орлогч дарга хэлэхдээ, уг робот одоо ангараг гарагийн хөрсөнд бүх талаар ажиллаж байгаа шинжилгээний лаборатори боллоо гэжээ.

 

“Куриосити ровер” 2012 оны 8-р сарын 6-ны өдөр ангарагт амжилттай газардсан юм. Ангарагт хайгуул хийх хамгийн өндөр үнэ бүхий уг төсөл нь өнгөрсөн, одоод ангарагт амь нас оршиход таатай орчин байх эсэхийг хайх зорилготой юм.

 

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих