Далдыг харагч О.Магнай

Монгол улсын түүхэнд хараар бичигдсэн зүйлийн нэг нь яах аргагүй 2008 оны 07-р сарын 01-ны үймээн самууны асуудал. Өдгөө 3 жил өнгөрөөд байгаа болов ч одоог хүртэл уг үймээн самууныг хэн зохион байгуулсан хэн буруутай вэ? Онцгой байдал зарласан нь зөв үү буруу юу гэх мэт олон зүйлийн талаар олон нийт ярианыхаа сэдэв болгож байна. Тэр ч утгаараа уг асуудалд нэр нь холбогдож явдаг албан тушаалтнууд шинэ шинэ нотлох баримтын шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуугарах боллоо. Энэхүү хэргийн үнэн зөвийг олохыг ард түмэн хүсэн хүлээлж байгаа нь үнэн гэхдээ зарим нэг хүмүүс нэг л сонин сонин зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа нь эгдүү хүргээд байх юм. Жишээ нь “Өдрийн сонин”-ны 2011 оны 04-р сарын 14-ний өдрийн дугаарт иргэний хөдөлгөөний зохицуулагч билүү удирдагч билүү О.Магнай гэх нөхөр 07-р сарын 01-ний үймээн самуунтай холбоотой ярилцлага өгөхдөө “Тэр өдрийн 18,40 цагийн орчимд МАХН-ын нэгдүгээр давхарт гал гарч эхлээгүй байхад тавдугаар давхраасаа шатаж байсан. Түүнийг би өнөөдрийн сайд, УИХ-ын гишүүн гээд олон хүнтэй хамт Сүхбаатарын талбай дээрээс хараад зогсч байлаа” гэсэн байх юм. Түүний ярианаас үзвэл мань нөхөр хүмүүсийг турхирчихаад холоос хараад зогсож байсан нь харагдаж байгаа юм. Үнэхээр тэмцэгч юм бол жагсагч нартайгаа эцсээ хүртэл яагаад хамт байгаагүй биеэ оторлосон юм бэ? Таны үүсгэсэн асуудлаас болж олон иргэд, төрийн алба хаагчид хохирсон шүү дээ гэж асуумаар байгаа юм. Мөн Сүхбаатарын талбай дээрээс МАХН-ын байр харагддаг юм болов уу та бүрэн туршаад үзээрэй хэрэв харагдахгүй бол тэмцэг залуу маань далдыг хардаг эсвэл гал тавьсан нөхөр нь мэдээлэл өгсөн гэж ойлгохоор байгаа юм. Гэхдээ телевизороор уг үйл явдлыг харж байхад гал нэг давхараасаал эхлээд шатаж байсан санагдаж байна. Энэ бол бичиг ч миний л дүгнэлт та бүхэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих