Луйварчид

be56c6d1d991e39abigЗөө зөө одооноос эхлээд сэтгэлгээний шинэчлэл энээ тэрээ гэж ярихаа болий дөө, Хөвсгөлийн Галт суманд амьдардаг жаахан охин өөрийн биеэсээ 20 бурхан 2000 гаруй чулууг гаргасан гэнэ ээ, шээснийхээ сүвээс гаргасийн гээд түмпэн шиг том чулууг хадгаар ороогоод ширээн дээрээ тавьчихаж, хөдөлмөрийн баатар гээд нэг залуу түүнийг нь баталж ярилцлага өглөө. Олон нийтийн телевизээр тухайн мэдээг нэвтрүүлсэн нь өөрөө “аягүй” гоё юм, давхар Монгол улсынхаа хэвлэл мэдээллийн салбарыг хөөрхөн хийж орхисон зүйл бол сэтгүүлч хүүхэн “Дээд тэнгэрээс ирсэн мэдээллийн дагуу” гэж хэлээд сурвалжлагаа эхэлсэн явдал юм, айхтар мэдээ байх нь дээд тэнгэрээс дууддаг, галзуурлыг улсын хэмжээнд аваад ирж байгаа нь тэр. Уул нь Бат-Отгон эгч, Арго өвөө эд нар арай гайгүй болжийсан байхгүй юу, тэгсэн гаруудад нэг тийм EXTREME юм хэрэгтэй байж л дээ.

Охины хувьд би ерөөсөө гайхахгүй байна, тэр байтугай л зүв зүгээр гоонж өмсөөд цуг хоол иджийсан нөхөр “Намайг дуудаад байна” гээд гэнэт босоод явчихдагаас цааш … “Хэн ?” гэхээр өөдөөс “Дээд тэнгэр” гэж солиорно, “Аан заза сайн яваад ирээрэй, таксины мөнгө авах уу ? Заза чи бодвол нисчэхнэ байлгүй дээ …. ”

За би яах вэ ? Явцуу бодолтой солиотой нэгэн л юм байгаа биз, тэр бурхан шашны тэргүүнүүд нь үүнд юу гэж тайлбар өгдөг юм бол ? Хэрвээ энэ бүхэн худал байсан гэж батлагдвал надад харин зарга байна. Юуны өмнө нөгөө юу яадаг газарт нь хандаад “Шээсний сүв, 9 кг чулуу, залгидаг бурхан, гулгидаг шүтээн” гэдэг үгнүүдийг хориотой жагсаалтанд орсон 770 үгэн дээр нь нэмүүлмээр байна. Өгөөжийн боов өөрийнхөө боов хоёрыг ялгадаггүй улсууд яахав тэгээд хөөрхөн хөөрхөн юм сэдээд хийгээд л сууж байна биз, тэд нар сайхан бэлэг эрхтэнтэй байна уу бидэнд ямар падлий байхав гэж, түй чёрт “И Мён Баг” гээд л хараагаад сууж байг. Хөвсгөлийн телевизийг шүүхэд өгмөөр байна, хөөрхий муу эхчүүд 3 кг хүүхэд төрүүлэх гээд үгээ хэлж байхад 9 кг чулуу төрүүлсэн охины талаар мэдээ хийсэн нь илт доромжилсон хэрэг гэж үзэж байна, “Шээсний сүв”-ээр бурхан, чулуу хоёр төрдөг гэсэн мэдээллийг 6 настай хүүхэд ч үздэг телевизээр гаргасан нь насанд хүрээгүй хүүхдэд гаж донтой мэдээлэл хийсэн гэж би үзэж байна.

Хамгийн сайнаар бодоод энэ бүхэн үнэхээр болсон байлаа гэж төсөөлсөн ч энэ нь өөрөө төдийлөн ач холбогдолгүй сэдэв юм. Охины амнаас 20 бурхан гарчээ, 2000 чулуу “Шээсний сүв”-нээс нь унажээ, тэгээд одоо яахав ? Шээсний сүвнээс унасан эдээ гээд музейд тавих юм уу ? Бурхан гээд тахин шүтэх үү ? Тэр бидэнд талх өгөх үү ?

Энэ асуудал нийгэм дээр маш сайн дэмжлэгтэй байгаа. Тэгэхээр би гэдэг хүн хэсэг сайн хараалгах байх, тэнэг мэдээг үзээд би багагүй нервтсэн одоо “Бурхан төрүүлдэг” нөхдүүд өөрсдөө нервтэг.

 

Ч.Ганжавхлан

http://www.dayarmongol.com/index.php/stories/news-stories/mongolia/8037-%D0%BB%D1%83%D0%B9%D0%B2%D0%B0%D1%80%D1%87%D0%B8%D0%B4


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих