Т.Ариунаа:Бид Баавартай үргэлж хамт байх болно

Ч.Гантулга

“Түүнийг хүн гэдэг утгаар нь хараасай. Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ” гэж гавьяат жүжигчин Т.Ариунаа хэллээ. Тэрээр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярын эрүүл мэндийн талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэхдээ ийн ярьсан юм.086219b67f742bd4big

Монголын дуу бичлэг бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Баавар хоригдож байхдаа хүндээр түлэгдэж, биеийн байдал нь сайнгүй байгааг эмч нар хэлж байгаа. Түүний хамтлагийн гишүүн Г.Эрдэнэбилэг, гитарчин Д.Өлзий-Орших, “New star” студийн захирал Л.Энхмандах, “Voice” хамтлагийн дуучин Б.Баттулга, реппер Gee тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр ийнхүү нэгдсэнээ зарлалаа. “Бид Баабарыг эдгэртэл нь хамт байх болно. Урлагийн халуун ам бүл нэгнээ хэзээ ч орхихгүй, түүний орон зай энэ салбарт үгүйлэгдсэн хэвээр байна” хэмээн гитарчин Д.Өлзий-Орших онцолсон. Ялангуяа, Ш.Батбаярыг өөрийн буруугаас гэмтсэн мэт ташаа мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа илэрхийллээ.

polit mn


URL:

Сэтгэгдэл бичих