Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.   Мөн