Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

p19tf11fq51rt8mfd1bfojjl5ra2Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар  хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны  баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо. Хичээлийн хэрэгсэл худалдан авахад шаардагдах 49.890.390 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах юм.   Мөн энэхүү үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн нөөц боломжийг дээрх чиглэлд хандуулан, зохион байгуулж ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих