Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, ажлын 12 хоног чуулж, товлосон хугацаандаа багтаж, тогтсон асуудлаа бүрэн хэлэлцээд өндөрлөж байна. Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын