“Хүннү эйр”-ийн онгоцны дугуй хий алдсанаас нислэг хойшилж, зорчигчдыг хоёр өдөр бухимдууллаа

11737_143Энэ сарын 16-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатарын чиглэлд нисэх хуваарьтай байсан “Хүннү эйр”-ийн онгоцны дугуй хий алджээ.  Зорчигчдоо суулган “Ховд” нисэх онгоцны буудлаас хөөрөхийн өмнөхөн дугай нь хий алдаж байгааг мэдсэн гэнэ. “Хүннү эйр”-ийнхэн ийм шалтгаанаар 16-ны өдрийн нислэгээ хойшлуулж, 17-нд буюу өчигдөр онгоцныхоо дугуйг сольж байна гэсэн шалтгаанаар зорчигчдыг дахин 3 цаг гарантай хугацаанд хүлээлгэж, хүндрэл учруулсны эцэст Улаанбаатар руу нисч ирсэн байна.

“Хүннү эйр”-ийн онгоцоор Ховдоос Улаанбаатар руу ирсэн зарим зорчигч 1500 км газар автобусаар явсны дайтай хугацаа /2 өдөр/ зарцуулсандаа бухимдалтай байгаа бол зарим нь эсэн мэнд газардсандаа баяртай байгаа гэнэ.

Ийнхүү агаарын тээврийн хамгийн залуу компани болох “Хүннү эйр”-ийн хамт олон ямар их туршлагагүй, анхаарал болгоомжгүй гэдэг нь анзаарагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих