Яагаад тагнуулынхан Ж.Батзанданг дагав?

131202 tagnuuliin mashinУИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрын дугаар бүхий автомашин өдөржингөө дагасан гэнэ. Тэрээр энэ тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн байх юм. Ж.Батзандан “ТЕГ-ын УБЦ 08-26 дугаар бvхий машинтай хэдэн залуучууд намайг өдөржингөө дагав.
Юу хvccэн юм бол…” хэмээн зургийг нь оруулсан байна. Түүний жиргээг уншсан зарим нэг нь Тагнуулынхан ажилаа хийх чадваргүй болжээ хэмээн харж буй. Харин зарим нь түүнийг тагнах болсон шалтгаан нь төрийн өндөр албан тушаалтнуудын нууц дансыг ил болгох хуулийн төсөл, гадаад нөхөр, эхнэрийн асуудалтай нь холбон харж буй юм.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих