Ж.Батзандан Монголыг Хятадад зарахад бэлэн байна

9631

Хятадууд Дорнод аймгийн Тамсагийн нефтийн ордыг авсны дараа тэнд ямар гамшиг болж байгааг монгол хүн бүр мэддэг болсон. Одоо Тамсагт монгол төр алга. Монголын ерөнхий сайд нь Тамсагт биеэрээ очиж, хятадуудыг хууль биелүүлэхийг шаардаад юу ч хийж чадалгүй буцаж байсан түүх бий. Тамсагт хятадууд эзэн суужээ. Гэтэл хятадуудад дахиад л баахан нефтийн лиценз өгөх асуудал дээгүүр яригдаж эхэлсэн байна. Хамгийн ноцтой нь асуудлын эзэн нь өөрийгөө “шударга ёсны төлөө тэмцэгч” гэдэг Ж.Батзандан байсан нь хэд хоногийн өмнө задарсан утасны ярианаас тодорхой болов.

Ж.Батзандан “”Биво” солонгос рестораны вип өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4-5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан нь дээр байх….”, “…Зочид хүрээд ирсэн. Та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Түүнээс өмнө Энхбат, Амарсайхан, Аюулгүй та нар уулзалтаа хий. 2:30-д Газрын тосны газрын даргатай, дараа нь Д.Сумъяабазартай уулзахад юу ярих вэ гэдэг саналаа хэлээрэй” гэж ярьж буй утасны бичлэг олон нийтэд ил болоод байна.

Хүмүүс сайн санахгүй байж магад. Ц.Элбэгдорж улс төрд яг Ж.Батзандаг шиг гарч ирсэн байдаг юм. 10 гаруй жилийн өмнө Ц.Элбэгдорж “би сайн байна уу монголчуудаа гэж хэлээд хошгоруулна аа” гэж хэлж байгаа бичлэг задарч, хэсэг шуугиулсан. Гэвч хүмүүс Ц.Элбэгдорж муу хүн гэдгийг мэдсээр байж, 2009 онд “авлигын загалмайлсан эцэг” хочтой Н.Энхбаяраас айсандаа түүнийг ерөнхийлөгч болгосон. Гэвч Элбэгдорж нь Энхбаяраасаа ялгаагүй өөдгүй амьтан байсан тул бүх муухай юмыг нь үргэлжлүүлж, Монголыг сүйрүүлсэн байдаг.

Тэгвэл Ж.Батзандан яг Элбэгдоржийн замаар улс төр хийж, Монголын эзэн болохыг хүсэж байна. Монголчууд түүний юу ярьдгийг мэдэж авлаа. Ард түмэн зальт этгээдийг эртхэн таниж, эх орныг нь зарахаас нь өмнө зогсоох ёстой. Эс бөгөөс Монгол улс хохирч дуусахгүй.

Үнэн Гашуун

https://www.facebook.com/photo.php?fbid=616550649196872&set=a.308818463303427&type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих