Н.Учралын ээлжит шуугиан дэгдлээ

Азийн Франчайзын холбооны албан ёсны гишүүн, Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциацийн ерөнхийлөгч , Монголын Рояаль Академийн захирал Н.Учралын бичсэн 5 дахь бүтээл  Монголыг дэлхийтэй холбох ”Франчайзинг” номны нээлт өнөөдөр Интерномд болж өнгөрлөө. Энэхүү ном нь Франчайзингийн талаар гарч буй анхны нэг сэдэвт бүтээл бөгөөд Н.Учралын хувьд хууль зүйн ухааны магистрын зэрэгээ франчайзын гэрээний эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан юм. Их британий “Gloucestershire” их сургуулийг төгссөн тэрээр мөн английн Стонибридж коллежэд франчайз судлалаар мэргэжлээ дээшлүүлжээ.Дэлхийн алдартай Mc.Donalds, KFC, Coca-Cola, гэх мэт брендүүдийг эрх шилжүүлэх харилцаагаар зохицуулдаг франчайзингийн системийн ач холбогдол , үнэ цэнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед монголынхоо брендүүдийг дэлхий дахинд түгээх түүнчлэн бизнесийн хамгийн ашигтай шинэ санааг олохыг хүсэж буй хүн бүхэнд гарын авлага болох үнэ цэнэтэй бүтээл боллоо хэмээн бизнес эрхлэгчид , судлаачид, эрдэмтэд үзэж байна.

Тус номын нээлтэнд Их засаг их сургуулийн ректор, МУГБагш, доктор, профессор Н.Ням-Осор, проректор доктор, профессор Ж.Цэцэгмаа, проректор Дамчаасүрэн, номын редактор Монгол Улсын тэргүүн түшээ шүүгч, профессор Д.Данзандорж нарын эрдэмтэн багш нар нь хүрэлцэн ирж хүүдээ, шавьдаа баяр хүргэлээ. Мөн МCS Coca Cola ХХК-н гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, МАК ХХК-н дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Соронзонболд, Монгол Шуудан ТӨХК-н дэд захирал Л.Нямбаяр, Миг Даатгал ХХК-н дэд захирал Г.Батбаяр, “Sound Of Mongolia” ХХК-н ерөнхий захирал, JCI UB CENTRAL салбар байгууллагын 2011 оны ерөнхийлөгч Х.Дамдинсүрэн нарын хүндэт зочид хүрэлцэн ирж найздаа оюуны их зам нь дардан байхыг ерөөж номын ертөнцөөр хамтдаа аяллаа.. Ирэх 11-р сард Азийн Франчайзын Холбооны нэгдсэн чуулганд Монгол улсыг төлөөлөн Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциацийн ерөнхийлөгч Н.Учрал оролцхоор мөн уригдсан байна.  “Франчайзинг” ном Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдээр 20,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.



URL:

Сэтгэгдэл бичих