“Олон улсын арбитрын бага хурал” үргэлжилж байна

8102097f4b620b3f7716e392819d4e97_LХууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын төв хамтран “Арбитрын олон улсын бага хурал”-ыг 3 дугаар сарын 27-28-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын ба Үндэсний арбитр, Монгол дахь Америкийн худалдааны танхим, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, хуульч өмгөөлөгч шүүгчид оролцож байна.
Энэ удаагийн хурлаар олон улсын болон бүс нутаг дахь арбитрын шилдэг туршлагаас танилцуулж, Монгол улсад хэрэгжүүлэх арбитрын шинэчлэлийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар зорьж буй юм. Хуралд оролцогчдын зүгээс  Монгол улсад арбитрын шинэчлэл явуулахад их хэмжээний төсөв шаардахгүй тул харьцангуй богино  хугацаанд хэрэгжих боломжтой хэмээн онцолжээ.
Бие даасан, эрүүл арбитрын тогтолцоо нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг ба аливаа маргааныг цаг хугацаа, зардал шаардагддаг шүүх ажиллагаагаар биш арбитраар шийдвэрлүүлэх нь улс орнуудын эдийн засгийн болоод хувийн хэвшлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд тустай байдаг. Гэвч олон улсад түгээмэл хэрэглэгддэг арбитрын тогтолцоо нь манай улсад төдийлөн идэвхгүй байгаа ба энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Хууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран “Арбитрын тухай” хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа юм. Өдгөө манай улс 2003 онд баталсан “Арбитрын тухай ” хуулийг мөрддөг бөгөөд энэхүү хуулиар 2013 он хүртэл 10  жилийн хугацаанд 45 хэрэг маргаан шийдвэрлэжээ.

Б.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих