Монгол улс 2020 он гэхэд цөмийн станцтай болно

Монгол улс уранын баялаг нөөцдөө тулгуурлан 2020 он гэхэд цөмийн цахилгаан станцтай болохоор төлөвлөж байгаа талаар “МонАтом” төрийн өмчит ХХК-ийн албаны хүн мэдэгдсэн тухай  “reuters” агентлаг мэдээлжээ. Японы цөмийн хямрал дэлхийн цөмийн үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөхгүй гэж тус компанийн захирал Г.Цогтсайхан Засгийн газартаа ураны нөөцийг ашиглах  төлөвлөгөөгөө танилцуулахдаа хэлсэн байна. Монгол улс 80 мянган тонн уранийн нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний аравт бичигдэж байна.

“Монгол улсад цөмийн эрчим хүч гаргаж авах нөөц боломж бий. Энэ нөөцдөө тулгуурлан Хойд Азийн цөмийн станцуудыг түлшээр хангах боломжтой гэж тус компанийн дэд захирал Г.Цогтсайхан Сингапурт болсон уул уулхайн хэлэлцүүлгийн үеэр ярьжээ. Тэрбээр Монголд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурьдаад уранын нөөцийг нэг сая тонн хүртэл өсгөх боломжтой гэжээ.

Монгол улс цөмийн эрчим хүчний салбартаа супер орнуудын томоохон хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа боловч Орос, Хятад, АНУ зэрэг орнууд энэ салбарыг сонирхож хоорондоо өрсөлдөөд эхэлсэн гэж тэрбээр ярьсан байна. Францын Areva компани Монголд уранын хайгуул хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан талаар  (www.areva.com).вэбсайтад бичжээ.

http://uk.reuters.com/article/2011/04/07/greenbiz-us-mongolia-nuclear-idUKTRE73625A20110407


URL:

Сэтгэгдэл бичих