Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэж Д.Трамп мэдэгдэв

5e13e91c1424c Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдлийг “Twitter” хуудсандаа тавьсан байна.

Энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө АНУ Багдад хотын нисэх онгоцны буудлын орчимд цохилт өгсний дараа Ойрхи Дорнодын байдал эрс хурцадсан юм. Энэ цохилтын үеэр Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай хүчний командлагч, генерал Касем Сулеймани амиа алдсан юм.

Үүний хариуд Иран АНУ-д хатуу арга хэмжээ авахаа амлаж, цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөний хүрээнд хүлээсэн үүргээ хумиж эхэлсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих