Ц.Бат: Зай болохоор шийдсэн Х.Баттулгад баярлалаа

12899_195Х.Баттулга сайд давхар дээлээ тайлах шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр твиттер хуудаснаа түүний талаарх сайн, муу саналууд хөвөрсөөр байна. Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Бат хүртэл түүнийг “Аж үйлдвэр гэдэг чинь инженерүүдийн ажил гэдгийг хамгийн түрүүнд ойлгож зай болохоор шийдсэн Х.Баттулгад баярлалаа. Женко огцрох болсон нь давхар дээлтэй ямар ч холбоогүй, нарийн царигийн асуудалтай холбоотой. Гансүх өнөөдөр өргөдлөө өгчихвөл би түүний талаар сайнаар л дурсах болно. Женко 3 давхар дээлнийхээ нэгийг нь л тайлж байна. Та нар хууртах хэрэггүй. Женко одоо ч УИХ-ын гишүүн, зам тээврийн сайд Баттулга хэвээрээ байгаа” гэлээ.

Энэ нь хэдийгээр Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд ч гэлээ өмнөх Засгийн газарт хийж байсан Зам тээврийнхээ сайдаа ч давхар хийсээр ирсэн, Гансүх бол зүгээр л утсан хүүхэлдэй нь гэдэг утгыг илэрхийлсэн бололтой.
Түүний ярианд Х.Баттулга, А.Гансүх нарын талаар бодитой зүйл байгаа нь үнэн  ч аливаа салбарыг заавал мэргэжилтэн нь биш сайн менежер аваад явах боломжтойг андуурсанаас гадна өөрийн эгч Ц.Оюунгэрэлийнхээ давхар дээлний асуудлыг огт дурдахгүй байгаа нь гайхалтай.

Мөн тэрбээр “100000 тонн будаагаа импортлочихсон, темер замаа 6 жил тэнvvлчихсэн, гурван сумаа барьчихсан, одоо болно доо, Женко браво” гэх мэтээр Х.Баттулга сайдыг өнөөдөржин мэрэхээр шийдсэн бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих