Хууль зүйн сайд хуучин амрагаа намын бага хурлын гишүүн болгож чадлаа

АПУ-гийн гэрээт борлуулагч “Алтжин” хэмээх нэрээр анх Монголын бизнесийн ертөнцөд хүчээ авсан энэ эмэгтэй

нөхөртөө сохор зоос ч өгөлгүй, унасан машин, унтаж байсан гэрт нь хаяад гэрлэлтээ цуцлуулж чадсан. Түүний нөхөр хичнээн хэл ам хийгээд энэ эмэгтэйгээс юу ч салгаж авч чадаагүй юм гэнэлээ. Аргаа барсан Жамьянсүрэн захирал хоолны жор бичиж, жижиг архи пивоны үйлдвэрт зөвлөх технологичоор ажиллаж амьдралаа залгуулж байгаа.

Тэгвэл өнөөдөр Монголын төр Готовын Алтан гэгч хатагтайд луйвардуулах дээрээ тулж, 2,6 тэрбум төгрөгөө авч чадахгүйд хүрчихээд байна.Үүнээс гадна САПУ худалдааны төвийн хохирогч нараас мөнгө төгрөгөө авч чадаагүй асар олон хүн байгаа аж. Хохирогчдын мөнгө, Анод-ын зээл гээд түүнд холбогдох их хэмжээний өр шир өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр хэвтэж байгаа. Өрөө нэхсэн хохирогч нар ч Алтанг хөөж, ар өвөрт нь гарч явсаар залхаж. Шүүхийн шийдвэр гарч Алтан хатагтай сар бүр 50 сая төгрөг төлж, хохирогч нарыг хохиролгүй болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй гэрээ байгуулсан байх юм. Гэвч энэ гэрээ цаас болон хувирч, хамаг хөрөнгө мөнгөө алдсан хохирогч нар өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадаагүй л байна. Хамгийн гол нь тэд Алтанг Монголын хууль дийлэхгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод залахаж эхэлсэн бололтой. Үнэндээ ч түүний өмнө Сонголын бүхий л байгууллага хөл алдаж, монголын бүхий л хууль бутарч байгаа хойно арга ч үгүй. Ганцхан жишээ л хэлэхэд хангалттай байх гэж бодож байна. 2009 оны 8 сарын 13-ны өдөр хохирогч нарын хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгх албаны дарга хурандаа Д.Дамдинцэрэн Хил хамгаалах Ерөнхий газарт албан тоот илгээжээ. Тэрээр энэхүү албан бичигтээ “Г.Алтан нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна. Г.Алтантай төлбөр төлүүлэх талаар очиж уулзахад байнга гадаад явсан хэмээн хүмүүсийг хүлээж авч уулздаггүй, хохирогч нарыг чирэгдүүлж байгаа учраас түүний Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлж өгнө үү” хэмээн бичсэн байх юм. Д.Дамдинцэрэн даргын энэ хүсэлтийг Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч Т.Батболд Хил хамгаалах газрын хилийн шалган нэвтрүүлэх хэлтэсрүү явуулахдаа Г.Алтан гэсэн нэрийг зүгээр л үзгээрээ дараад явуулчихаж. Тиймээс өнөөдөр Алтан хатагтай Англируу хүүгээ эргэх нэрээр байнга зугаалж, Сингапурт, далайн эрэгт амарч, гоо сайхны иллэг хийлгэхээр байн байн Солонгосруу нисч байна хэмээн хохирогч нар гомдол гаргаж эхлээд удаж байна. Хамгийн сонирхолтой нь Т.Батболд даргаас “Та яагаад Г.Алтангийн хилээр нэвтрэх эрхийг хааж өгөөгүй, нэрийг нь дарчихсан юм бэ?” гэж сэтгүүлч асуухад “Тэр хүн тэгвэл өрөө төлж чадахгүй ш дээ” хэмээн хээв нэг хариулж байна билээ. Г.Алтан хатагтай 64 охин компанитай, асар их хөрөнгө мөнгөтэй хүн. Тэр зөвхөн “Алтан” шатахуун түгээх станцаа гэхэд л 18 тэрбум төгрөгөөр бусдад зарсан энэ баян хатагтай хөрөнгө мөнгөнийнхөө ихэнхийг хууль хяналтынханд хахууль болгон өргөн барьдаг гэсэн яриа ор хоосон зүйл биш бололтой. Саяхан хуралдсан МАХН-ын 26-р Их хурлын үеэр ёстой нөгөө бантан гэгч нь болов. Хуулийнхан хайгаад олохгүй байгаа Г.Алтанг Ц.Эямдорж тэргүүтэй Увсчууд Намын Бага хурлын гишүүн болгож, Их хурлын төлөөлөгч нар бараг л 100 хувиар батлалаа. Үүнээс болж бөөн маргаан. Г.Алтангийн экс нөхөр Жамьянсүрэн “Г.Алтан Ц.Нямдоржтой зүгээргүй. Цүнхээр дүүрэн мөнгө аваачиж өгдөг” хэмээн ярьж байсан нь олон хүнийг хатгаж байна. Тэр ч бүү хэл Г.Алтанд эрүүгийн хэрэг үүсгэх гэхээр л Ц.Нямдорж цагдаагийн удирдлагыг дарамталж хавчдаг гэсэн мэдээлэл ч чих дэлсэж эхэллээ.

Эх сурвалж Шударга.мн


URL:

Сэтгэгдэл бичих