Эртний булш ухаж байсан зургаан иргэнийг илрүүлжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг “Хадын өвөр“ гэдэг газарт эртний гурван булш ухаж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу  байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэчулуун, байгаль хамгаалагч Б.Баясгалан, Онон Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, мэргэжилтэн Д.Мөнх-Од, н.Банди нар энэ сарын 4-ний орой  эргүүл хийж, зургаан иргэнийг шалгажээ.

Эртний булшийг хууль бусаар ухаж байсан дээрх иргэд металл хайгч, 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсныг илрүүлэн хурааж, сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих