Согтуу жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зуун модын замд гурван машин мөргөлдөж, ослын улмаас гурван хүн гэмтсэн байна. “Т.Estima” маркийн авто машины жолооч Х нь “Ford F-150″ маркийн Х жолоочтой, “H.Verna” маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж 26 настай эмэгтэй З нарын 3 хүн гэмтжээ.

H.Verna маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих