Охиноо салхилуулж явсан эр террористыг зогсоож, олон зуун хүний амийг аварчээ

5lipus4qs57qm0ud8bj1f42rd2

Өнгөрсөн пүрэв гарагт Ливаны нийслэл Бейрутад Исламын Улсын бүлэглэлийн хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Хэт даврагчид шийт шашинт иргэд олноор оршин суудаг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага зохион байгуулсан байна.

Харин хоёр дахь этгээд шийтүүдийн сүмийн гадна дахин бөмбөг тэслэхийг завдсан ч бяцхан охинтойгоо явж байсан нэгэн аав түүнийг таслан зогсоожээ. Ливан гаралтай Адель Термос охиноо салхилуулж яваад халдлага үйлдэгчтэй таарч, түүнийг дарж унагаснаар олон зуун хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ.

Харамсалтай нь Адель Термос охины хамт амь эрсэдсэн байна. Ливаны олон мянган иргэн Адель Термосын баатарлаг үйлсэд талархаж, түүний төлөө залбирч байна.

Эх сурвалж: everyday.mn


URL:

Нэр: lg Огноо: 17 November 2015

ee burhan mini ee.hairan ohin

Нэр: Үнэн Огноо: 17 November 2015

Энэ бол ёстой үнэн мэдээлэл бна. Миний нз Ливан хүн байдаг юм. Тэр залуу надад яг энэ тухай хэлж байсан. Үнэхээр баатарлаг үйл хийсэн бна лээ. God bless them

Сэтгэгдэл бичих