Залруулга

Сүхбаатар дүүргийн 8-р хороо TV-9 телевизийн байранд 11-р сарын 13-ны 12 цагийн үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйлдвэрчиний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнэ нь хэвлэлийн бага хурал хийж байхдаа хуванцар савтай шатамхай шингэн зүйлийг биеэн дээрээ асгаж  өөрийгөө шатаасан үйлдэлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95-р зүйл /Бусдыг амиа хорлоход хүргэх/  95.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн С.Эрдэнийг хохирогчоор тооцон шалгаж байна.

Хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн байгууллага, хувь хүнийг сэжигтнээр тооцон шалгаагүй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд мэдээлэл хүргэхдээ ташаа ойлголтыг төрүүлэхүйц  мэдээлэл тараасныг үүгээр залруулж  байна.

Цагдаагийн Ерөнхий газар Хэвлэл мэдээллийн төв


URL:

Нэр: ER Огноо: 17 November 2015

Tiim bh

Сэтгэгдэл бичих