“Хүндэт профессор” цолыг 13 малчинд олгожээ

Монголынхоо малчдыг дэмжих, ажлыг нь үнэлэх, бусдад таниулах зорилгоор Монголын Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академиас санаачлан олгодог “Хүндэт профессор” цолыг нутаг усандаа танигдсан ахмад малчдад олгосон байна. Энэ жил Баян-Өлгий аймгаас 13 ахмад малчинд энэ цолыг хүртээсэн гэж аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Энэхүү цолыг 70-аас дээш настай, мал аж ахуйн салбарт 35-аас дээш жил ажилласан, арвин баялаг туршлагаа залуус, нутгийн зон олондоо зааж сургасан малчинд олгодог юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих