Ардчилсан нам Онцгой комисс байгууллаа

35

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой комисс байгуулахаар тогтлоо. АН-ын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.6.6, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Онцгой комисс байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна. Мөн гишүүдээр нь А.Гантулга, Н.Батбаяр, Б.Ургамалцэцэг, Л.Одсэр, С.Төмөрхүү, О.Амгаланбаатар нарыг сонгож, нарийн бичгээр Б.Батхуяг ажиллахаар болжээ.

Энэхүү Онцгой комисс нь хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах ажиллагааг зохион байгуулах юм.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих