Ургац хураалтын бүх ажил зогслоо

8Цаг хугацааг минут секундээр хэмжин ажиллаж буй намрын энэ оргил ачааллын үеэр шугам сүлжээнийхэн Сэлэнгэ дахь аж ахуйн маань тогийг ямар ч урьдчилсан анхааруулгагүйгээр зориудаар салгаж бидний ажлыг хүчээр зогсоов.

Аргаа барахдаа энд бичиж байна. Та бүхэн маань хариуцсан хүнийх нь сонорт хүртэл түгээж өгнө үү!

Буудайны өгссөн элеватор цахилгаангүй болон зогссоноор түрээсээр ажлуулж байгаа 25 ачааны машин сул зогсолт хийж байна.

Өнөөдөр л гэхэд бид 1000тн буудай, 400тн төмс, 150тн сонгино хураах хуваарьтай нормтой. Маргааш бороотой бдг. Авч чадаагүй нь алдагдал болдог.

Сонгино гэхэд байнгын 25 хэмийн дулаан агаараар үлээлгэж халааж байх ёстой. Одоо бол халаалт тасарч хадгалалтын горим зөрчигдөж эхэллээ.

эх сурвалж: Чинбат, Лхагва /фб/


URL:

Нэр: зочин Огноо: 10 September 2016

яадаг новшнууд вэ,гай болохоор зай болооч

Сэтгэгдэл бичих