Эхнэрээсээ салах болсон Брэд Питт эцэг эхдээ “эрхэлж” уйлжээ

3Хоёр долоо хоногийн өмнө эхнэр нь гэнэтхэн салах өргөдлөө өгч түүнийг гайхшруулсан гэдэг. Өмнө нь Анжелина Жоли Брэд Питтээс сална гэж “айлгадаг” байсан хэдий ч, шүүх танхим хаалгаа барихаас өмнө нэг минутын өмнө амжиж салах өргөдлөө өгснөөс харахад сэтгэл шулуудсан бололтой.

12 жилийн хайр дурлал, зургаан хүүхэд гээд алдартай хосын цаг хугацаа, үнэт зүйлс хэмжээлшгүй. Гэсэн хэдий ч, Анжелинагийн хэлснээр гэр бүлийнхээ төлөө нөхрөөсөө салж байгаа нь хүүхдүүдийн асуудлаас болсон гэж үздэг. Францаас нутаг буцах үедээ хувийн онгоцондоо 15 настай том хүү Мэддокст ширүүн зан гаргасан гэж Лос Анжелос хотын цагдаа болон Хүүхдийн төлөө газраас түүнийг шалгаж буй. Архи уусан үедээ Брэд хүү рүүгээ хашгичин, цохиж авахаар оролдсон ч Анжелина дундуур нь орж хүүгээ хамгаалсан гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байдаг.

Түүнчлэн Холливуудын жүжигчин Марион Котиллард зэрэг эмэгтэй хүний асуудлаас болж хосууд салж байгаа гэсэн цуурхал  ч явсан.

Энэ бүхний эцэст гэргий, зургаан хүүхдээс тусдаа байгаа Брэд Питтийн байдал үнэхээр хүндэрсэн гэнэ. Тэрбээр өдөр бүр эцэг эх рүүгээ утасдаж, салах асуудлыг ярихдаа нулимс унагадаг болсон гэж “UsWeekly”-д бичсэнийг “Dailymail.co.uk” сайт дамжуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих