Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан

85a59680b4ea1cbabigМалчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :

5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг 7-12 градус, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

  ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих