Улаанбаатарт өдөртөө цас орно

OLYMPUS DIGITAL CAMERAМалчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв болон баруун аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 7, 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

 


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Regards, Wonderful information!

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Thanks, I enjoy it.

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

You suggested this superbly!

Сэтгэгдэл бичих