АВРАГЧИД 50 САЯ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

olloo_mn_1520229924_galБагануур дүүргийн тавдугаар хорооны Залуусын хэсэгт өнгөрсөн шөнө гал гарчээ. Энэ тухай дуудлага  шөнийн 02 цаг 10 минутад онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байсан аж.

Улмаар аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих