Ухаант дарга нарын сэтгэхүй арай “өөр” үү үгүй юу?

44100010_1126126074209937_8823101795199877120_nМонгол улс чадварлаг сэтгэдэг дарга нартай, хийморьлог ард түмэнтэй, зундаа өмхийтэй, өвөлдөө утаатай нийслэлд оршдог “азтай” улс мөнөөс мөн. Учир  юунд вэ гэвэл, Нийслэл хот маань дэлхийн хамгийн их утаатай хотын тоонд дээгүүрт эрэмбэлэгддэг. Болдогсон бол Генисийн номонд бичигдэхсэн…

Харин утааны асуудлыг шийдэхийн тулд манай “ажилтай” дарга нар өнгөрсөн жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй зуух, нүүрс, шахмал түлш зэргийг гэр хорооллын айлуудад шахсан ч өнөөх нь амжилт олоогүй.

Түүний дараа нэг автобусанд 11-33 сая хүртэлх төгрөгөөр утааны шүүлтүүр тавих гэж үзээд, одоо харин 54 тэрбум төгрөгөөр нийслэлийн хэмжээн дэх бүх гэр хорооллын айлуудын янданд утаа шүүгч суурилуулах явдал нь яаж ч бодсон ухаант дарга нарын сэтгэлгээний онцлог өөр гэдгийг батлаад авлаа. Өмнө нь утаагүй зуухыг утаа гаргадаг гэдэг нь батлагдахад тэд “утааны харагдах байдал нэмэгдсэн хэдий ч утаанаас гарах хорт бодис буурсан үзүүлэлттэй байна” хэмээн хээв нэг тайлбарлаж байсан удаатай.

Гэсэн ч утаа ихэссэн гэдэг нь батлагдсан тул энэ жил арай л “утаагүй зуух” хэмээн алмайруулсангүй. Харин одоо нэг айлын янданд утаа шүүх пилтер суурилуулах ажлыг “утаанаас ангижрах хамгийн богино хугацааны ажил, үр дүн нь ч хурдан мэдэгдэхүйц хэмжээгээр гарах болно” гэх бүр баталгааг яамны сайд нь өгчихлөө. Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах нь урт хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэгдэх тул тэд ийнхүү ард иргэдээ утаанаас салгах хамгийн хурдан хугацааны ажилд 54 тэрбумыг зарцуулах гэж буй хэрэг. Тэгэхдээ манай дарга нарын толгойд мөнгө эргүүлэх хийморьлог санаа орж ирэх л юм бол шуудхан хэрэгжүүлдэг “бүтээлч” зантай учир дараагийн хэрэгжүүлэх ажил нь энэ утааны шүүлтүүр ажээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь уг санааг хэрэгжүүлж буй эрх баригчид ажлаа дааж давашгүй их өртгөөр босгож чаддаг. 30 мянган төгрөгийн үнэтэй нэг айлын янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч шүүлтүүр суурилуулах аж. Дээрээс тэдний энэ ухаалаг санаа болох шүүлтүүр нь давхар цахилгаанаар ажилдаг гэнэ шүү бүр. Өвлийн улиралд хэрэглээнийхээ нүүрсэнд арга яддаг иргэд, цахилгааныхаа төлбөр дээр нэмж мөнгө төлж сууна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь БОАЖ-ын Н.Цэрэнбат сайдын санаанд л багтаж буй хэрэг байх. Энэ салбарынхан л үүнийг бодож, санаачилж чадна.

Ийм л сайхан мухардсан бодлого боловсруулдаг, дэмжигдэхгүй санаа хэрэгжүүлдэг, оновчгүй хууль баталдаг дарга нартай “хүнлэг, хүлцэнгүй” иргэд билээ бид…

Эх Сурвалж: Ene.mn
БЭЛТГЭСЭН: Т.НОМУН

URL:

Нэр: gaimagshigtai uhaan baina. Огноо: 15 October 2018

Ene sanaag Hurelsuhiin zasgiin gazar bodoj olj chadna. Hurelsuh zorigtia hiij chadna. Said Tserebat zorigtoi bas ontsgoi uhaantai hiichine.He he. harin ir dund ni heden chad hiij medne. Uchir ni engiin yandand shuultuur tavina gedeg har uhaanaar bodohod zuuhnaas garch baigaa utaa shuud garahgui zamdaa yamar neg baidlaarhorom saataj shuugdeh yum baina.Engiin yandan ni urt bogino,salhi haanaasaa zergees bolood Shuultuurgui baihad utaagaa tatahgui dotogsh tsahah todioldol ni engiin uzegdel 。IIm tohioldold ger duuren mai ugaar boloh magadlaltai.Mon tulj baigaa zuilees hamaarch yandangaar och hayahiig aliig ter gehev ene ued shuultuur bohirdoj bogloroh asuudal garahgui geh batalgaa bii uu. Harinch utaagaa shuuj agaaraa tseverleh gesen bish ger duuren mai utaa bolj ugaartaj uhehiig uguisgeh uu?!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.