Сентерра гоулд “Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдээ 35 сая ам.доллараар заржээ

header_image_Yf3v3k1Канадын “Сентерра гоулд” компани Монголыг орхиж гарснаа энэ сарын 12-ны өдөр зарлалаа. Монголд Бороогийн уурхай, Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан цагаан овоо зэрэг хэтийн төлөв бүхий хайгуулын талбайнуудыг эзэмшдэг бөгөөд Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг 35 сая доллараар Сингапурт бүртгэлтэй ОZD гэх хувийн компанид заржээ. OZD компани уул, уурхай хүнд металлын салбарт худалдан авах, санхүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ талаар Globenewswire.com сайтад  “Centerra Gold”-ыг “Boroo Gold Mine” болон “Gatsuurt Gold Project”-ийн бизнес нэгжийг худалдлаа хэмээн бичжээ. Мөн Худалдан авах гэрээний дагуу OZD компани нь ATO төслийн өмнөх борлуулалттай холбоотойгоор 2018 оны есдүгээр сард хүлээж авсан таван сая ам.долларын төлбөр болон нэмэлт “Steppe Gold” ХХК-аас авсан санхүүжилтийг хүлээн авах аж.

“Centerra Gold”-ын ерөнхий захирал Скотт Перри энэ талаар “Centerra-гийн хөрөнгийн багцын чанарыг дээшлүүлхэд Монголын бизнесийн нэгжийн байр суурь нэгэн алхам нь болно. Канад болон Туркийг оруулан бусад компанийн засаглалын хөгжлийн төслүүдэд менежментийг чиглүүлэх боломж олгоно” гэж мэдэгджээ. ОZD компани нь цаашид Монголд үйл ажиллагаа явуулах уу, эсвэл өөр удирдлагын менежмент ашиглах уу гэдэг асуулт гарч ирж байна.

“Centerra Gold” ХХК нь Хойд Америк, Ази болон дэлхийн бусад зах зээлд алтны үл хөдлөх хөрөнгө олборлож, хөгжүүлэх, хайж олох, олж авахад голлон анхаардаг Канадад төвтэй алт олборлогч компани юм. “Centerra” Киргизийн Кумторын уурхай болон Канадын Колумби муж дахь Миллиган уурхай, Туркийн Миллиган уулыг эзэмшдэг бөгөөд Туркийн 100 хувь эзэмшдэг “Оксют алтны уурхай”-г барьж байгаа. “Centerra”-гийн хувьцааг Торонтогийн Хөрөнгийн бирж (TSX) дээр CG гэж тэмдэглэдэг. Компани нь Канад улсын Онтарио мужийн Торонто хотод байрладаг.

“Centerra Gold”-ийн “Сентерра Гоулд Монголия” ХХК нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэхээр 1997 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Канад Улсын хөрөнгө оруулалттай компани юм.

Тус компанийг Монголын эдийн засагт чухал түлхэц үзүүлэх Гацуурт төслийг хэрэгжүүлэх явцад нь “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн эсэргүүцэж шүүх хуралдаа тулсан ч Сентарра гоулд ялсан юм. Мөн тус компани Монголд төлөх ёстой татварын өрөө төлөөгүй гэх мэдээлэл байсаар ирсэн билээ. Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын “Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан байдаг.

https://news.caak.mn/view/8279775/


URL:

Сэтгэгдэл бичих