Венад зул сарын үзэслэгэн худалдааг нээжээ

5dd1fdf2eac80Австрийн нийслэл Вена хотноо зул сарын баярын үзэсгэлэн худалдаа нээгдэж, баярын уур амьсгал бүрдэж эхэлжээ. Вена хотын уламжлалт худалдаа 14-р зууны үеэс үүсэлтэй юм.

Өнгөрсөн амралтын өдрөөр болсон нээлтийн ёслолын үеэр хотын танхимын урд аварга том гацуур засаж, 2000 орчим “LED” гэрлээр чимэглэн гэрэлтүүлсэн байна. Өдгөө 130 настай уг гацуурыг Зальцбург мужаас авчирчээ.

Зул сарын баярын чимэглэлүүд, бялууны хэрэгслүүдийг 150 гаруй дэлгүүрт худалдааж байгаа аж. Энэхүү худалдаа ирэх 12 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд 3.5 сая гаруй хүн зочилно хэмээн таамаглаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих