Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ

75565689_1195924593950113_3860667203825172480_nНийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Чулуунчимэг Баянхонгор аймгийн харъяат улсын начин Д.Цэрэнтогтохтой үерхэж байгаа ажээ. Тэдний харилцаа одоогоос нэлээд хэдэн сарын өмнөөс эхэлсэн тухай баттай эх сурвалж мэдээллээ.


Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд Үндэсний их баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан ” Өсөх идэр ” чимэг нэмсэн. Гэвч тэрээр сэргээш хэрэглэсэн байх магадлалтай бөхийн нэгээр тодроод буй.


Зарим хэвлэл мэдээллээр дуучин бүсгүйг хөл хүнд болсон тухай шуугиж эхэлсэн. Гэвч уг мэдээлэл ор үндэсгүй аж. Ийм цуурхал гарах болсон шалтгаан нь саяхан Манжуурт хийсэн тоглолттой нь холбоотой гэнэ. Тоглолтыг зохион байгуулагчид дуучин Э.Чулуунчимэгийг газраар явж Манжуурт хүрэх санал тавьсан байна.

]Уг саналыг дуучин бүсгүй хүлээн авахгүйн тулд “Би жирэмсэн” гэж худал хэлсэн тухай эх сурвалж мэдэгдлээ.


Дашрамд дуулгахад, Э.Чулуунчимэг тун удахгүй арлын Япон улс дахь монголчууддаа өөрийн ая дуугаа өргөхөөр явах гэж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.