“Joker” киноны орлого 1 тэрбум ам.доллар давжээ

5dd384c96fb37“Warner Bros.” компанийн уран бүтээл “Joker” уран сайхны кино дэлхий дахинаас 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны “R-rated” кино буюу 17-оос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хамтаар үзэх ёстой киногоор тодорчээ.

“DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ. “Joker” энэ долоо хоногийн шилдэг кинонуудын жагсаалтад долдугаар байрт бичигдсэн бол “Ford v Ferrari” кино 31 сая ам.долларын орлого олсноор уг жагсаалтыг тэргүүлсэн байна.

Олон жилийн өмнөхтэй харьцуулахад кинонуудын орлого 1 тэрбум ам.доллар давахад тийм ч хэцүү байхаа больсон хэдий ч “Joker” уг амжилтыг тогтоосон анхны “R-rated” кино болжээ.

Энэ онд “Aquaman”, “Toy Story 4”, “The Lion King”, “Captain Marvel” , “Avengers: Endgame”,  “Aladdin”, “Spider-Man: Far From Home” зэрэг кино 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олжээ. “Aquaman” 2018 оны сүүлээр нээлтээ хийсэн боловч орлогын хэмжээ нь 2019 оны эхээр 1 тэрбум ам.долларт хүрчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих