СБД-ийн Mэргэжлийн хяналтын дарга асан М.Баасандоржийг цагдан хорилоо

6pr7q6lf470ssrtbqm3paag5aj_20191119111312Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг авлига, албан тушаалын хэргээр саатуулжээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгаж, шалгалтын явцад түүний хууль бус үйлдлүүд тогтоогдсон учир шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, энэ дагуу ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасандоржийн дарамтад орж, хохирсон иргэд өнөөдөр /2019.11.19/ Авлигатай тэмцэх газарт тайлбар өгөхөөр ирээд байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.