Д.Одхүү гишүүн шоудсан хүүхэндээ “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулсан биш бөөн дуулианд хутгалдав

Саяхан Орхон аймгаас нэг айхтар галзуу хүүхэн Улаанбаатарт ирж Ардчилсан намын байранд давхиж ороод хэмх агсам тавиад буцжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн тарьсан балаг бөгөөд мань эр өнгөрөгч хавар Орхон аймагт нэрээ дэвшүүлээд манаргаж явахдаа Эрдэнэтийн хоёр ч багш хүүхэнтэй сэмхэн үсэрчихсэн бололтой. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл агсам тавьсан дээрхи хүүхний хар хорын сэтгэл, хараал зүхлээс илт ажиглагдсан

байна. Мань хүүхэн юу гэж агсам тавьсан бэ гэвэл “За Одхүү чи аятайхан байгаарай. Чиний хамаг булхайг дэлгэж чадна шүү. Чи хоёр адилхан багш хүүхэнтэй шоудчихаад нэгэнд нь “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг өгсөн мөртлөө нөгөөг нь яахаараа ялгадаг юм бэ. Тухайлбал чи намайг ялгасан байна. Чи муу хуруун чинээхэн юмтайгаа мэдэж байна уу” гэх мэтээр цамнан АН-ын байранд байсан олон хүний нүдийг орой дээр нь гаргажээ. Хүүхний хачирхалтай агсамналыг сонсч гайхсан хүмүүс “Хуруун чинээ юм гэж юу хэлээд байгаа юм бол. Арай Одхүү гишүүний өнөөх…” гэлцэж байсан ч олон хүн эрхэм гишүүнийг илт өмөөрөн нөгөө хүүхнийг илт буруушааж “Муусайн заваан хүүхнүүд эрчүүдийг уургалах гээд чадаагүйдээ хорсон доош нь хийхийн тулд “Чинийх хариугүй жижигхэн” гэх зэргээр худлаа цамнадаг бичигдээгүй хууль байдаг биз дээ. Тэгээд ч тэр сайхан том биеийн хаана тэр хуруун чинээ юм байна. Хараагүй л юм байна” хэмээн дургүйцэж байжээ. За энэ ч яахав, нэг асуудал. Харин өөр нэг ноцтой асуудал энд хөндөгдсөн нь олон хүнд таалагдсангүй. Юу гэвэл жирийн нэг нэр дэвшигч хэр баргийн багш хүртээд байдаггүй “Ардын боловсролын тэргүүний ажилтан” хэмээх асар нэр хүндтэй цол тэмдэгийг халаасалж явсан нь хачирхалтай. Тэгээд түүнийгээ хамт шоудсан хүүхэндээ гардуулсан нь бүр ч хачирхалтай санагдсан бололтой. Хэдийгээр энэ явдал хортой шартай хүүхний уурандаа хашгичин хэлсэн үг боловч үнэний хувьтай байж болохыг харуулж байна. Ер нь төрийн одон медаль доошоо орчихоод байгааг хэн хүнгүй гадарлах болсон билээ. Өнгөрөн хаврын сонгуулийн үеэр гэхэд л нэгэн залуу яруу найрагн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хорин ширхэгийг үнэмлэхийн хамт гаргаж ирээд “Үүнийг нэр дэвшигчдэд хямдхан үнээр шахчихмаар байна. Цаадуул чинь сонгогдсон тойргийнхоо нөлөө бүхий иргэдэд гардуулах юм бол сонгуулийнх нь ажилд жинхэнэ сурталчилгаа болно доо” гэж байсныг санаж байна. Тэр ч байтугай зарим нэр дэвшигч өнгөрөгч хавар тойргийнхоо сайн дурын уран сайханчдад “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулж байсан удаатай. Ер нь төрийн одон медаль нь сонгуулийн шоутай сүрхий холбогддог болчихож. Тиймээс хойтон жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд нойр хоолгүй гүйж яваад “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” хүртчихэж болох юм байна. Эсвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Одхүү гишүүнийг дагаж байгаад “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялааж ч болох юм шиг. Ер нь сонгуулийн сурталчилгаанд сайн гүйгээд байвал энэ муу энгэр маань одон медалиар бүрхэгдэж цусаа чирэх юм биш байгаа даа. Тэгээд энгэр дүүрэн одон медальтай энэ ертөнцөөс халилаа гэж бодоход Эрлэг номун хаан арай гайгүй газар хуваарилах байлгүй дээ.

ulaach.com


URL:

Сэтгэгдэл бичих