ЭМЯ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

92437522_215160533072165_4561384186090356736_n

 ЭМЯ-наас коронавирусийн талаархи ээлжит цаг үеийн мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн гурван өдөр нийт 1749 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрлээ. Тандалт судалгааны зорилгоор 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Ачаа тээврийн 61 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг жолоочоос коронавирус илэрсэн. Энэ нь есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн байна. Батлагдсан тохиолдолд 312 болсон. Эдгээр иргэдийн 302 нь эдгэрч дараагийн хяналтад  шилжсэн. Одоогийн байдлаар 10 хүн ХӨСҮТ-д эмчийн хяналтад эмчлэгдэж байна.

Эмчлэгдэж буй 10 хүний 7 иргэний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.


URL: